images

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-16


     Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэх асуудлыг яаралтай шийдэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Сангийн яам, Барилга хот байгуулалтын яаманд даалгажээ. Тэрбээр орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар "Ипотекийн зээлийн хүрээнд 2013-2020 онд 65 мянга орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгосон. Үүн дээр ажлын хэсгийн дүгнэлт гаргаж, тэдгээр иргэдийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэх, шинээр зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой" гэжээ. "Найман хувийн хүүг зургаан хувь болгосноор 330 тэрбум төгрөгийн зөрүү үүснэ. Энэ зөрүүг ипотекийн зээлийг хууль бусаар зарцуулсан гэж яригдаад буй 170 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлбэл зээлийн хүүг шилжүүлэх талаар төлөвлөж байна” гэж тэрбээр хэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.