"Нүүдэлчдийн агсарга бүс" тусгай үзэсгэлэн нээлтээ хийв
Чихэнд чимэгтэй
2022-12-16
"Нүүдэлчдийн асгарга бүс" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өчигдөр нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд музейн сан хөмрөг болон хувь цуглуулагчдын асгарга бүстэй холбогдох үзмэр цуглуулгыг дээжлэн олон нийтэд нээлттэй толилуулж, хажуугаар нь каталог ном болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж 12 илтгэл хэлэлцүүлжээ. Уг үзэсгэлэнгийн гол үзмэр болох бүс нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон хэрэглээ төдийгүй, нийгмийн зэрэг зиндаа, эрх мэдлийг илтгэх чухал зүйл болон хөгжиж ирсэн. Нүүдэлчдийн агсаргын уламжлалд 3000 гаруй жилийн хугацаанд онцын өөрчлөлт гаралгүй XX зууны үетэй залгасан хэдий ч агсаргын бүрдэл хэсгүүд хутга, гал гаргах хэрэгсэл нь монгол эрчүүдийн биедээ авч явах эрхэм гоёл болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.