Архангай: Ойн цэвэрлэгээнээс гарсан модыг хямдралтай үнээр борлуулж байна
Чихэнд чимэгтэй
2022-12-16
Архангай аймгийн Байгаль орчны газар, Булган сумын нөхөрлөлүүд хамтран ойн цэвэрлэгээнээс илүү гарсан модыг Эрдэнэбулган сумын иргэдэд хямдралтай үнээр худалдаж эхлэв. Тэд энэ худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд хямдралтай худалдааг Цэцэрлэг хотын худалдааны төвийн урд талбайд зохион байгуулж байна. Модны чанараас шалтгаалан нэг Портер мод 200 мянгаас 250 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Худалдаа гурав хоног үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.