Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн 131 багшид цом гардууллаа
Чихэнд чимэгтэй
2022-12-19
МУИС-ийн багш нар “Web of Science” буюу судлаачдын шинжлэх ухааны өгүүлэл байршуулдаг мэдээллийн системд бүртгэлтэй олон улсын сэтгүүлүүдэд 158 өгүүлэл өнгөрсөн онд нийтлүүлжээ. Нийт өгүүллийн 51 хувийг Q1, Q2 ангиллын буюу чанарын түвшнээр тэргүүлэх сэтгүүлд хэвлүүлсэн байна. Иймд тус сургууль өгүүлэл хэвлүүлсэн 131 багшид цом гардууллаа. Сүүлийн гурван жилд МУИС-ийн багш нар олон улсын мэргэжлийн сэтгүүлд 445 өгүүлэл хэвлүүлснээс судлаачид 1362 эшлэл авсан байна. Энэ нь үндэсний хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт юм. Судлаачид өгүүллээ хүрээлэн буй орчин, экологи, математик, инженерчлэл, хими, ургамал судлал, геологи, компьютерийн шинжлэх ухаан, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр бичсэнээс 85 хувь нь гаднын судлаачидтай хамтарсан байна. МУИС дотоод төслийн судалгааны зардалд 2015 оноос 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн сургуулийнхаа нэрийг олон улсад гаргаж буй багш нараа ийн урамшуулаад 10 жил болж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.