Олон улсын арбитр, бизнес хэлэлцээрийн тэмцээнд МУИС-ийн оюутнууд түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2022-12-19
Япон улсын Токио хотноо 21 дэх удаагийн “Олон улсын арбитр, бизнес хэлэлцээний тэмцээн” өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр болж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд тэргүүн байр эзэлжээ. Тус тэмцээнийг англи болон япон хэлээр гэсэн хоёр төрөлд зохион байгуулдаг аж. Харин манай англи хэлээр өрсөлдсөн оюутнуудын баг тэмцээний таван том шагналын нэг Мэргэшсэн арбитрчдын холбооны “Англи хэл дээрх шилдэг арбитр” цомын эзэн болсон байна. Сонирхуулахад, манай улсын оюутнууд 2020 онд “Япон хэл дээрх шилдэг арбитр” болж байжээ. Энэ жилийн тэмцээнд Япон, Сингапур, Өмнөд Солонгос, Голланд, Индонез, Австрали зэрэг 8 улсын 44 баг оролцсон бөгөөд манай улс зургаа дахь жилдээ оролцсон байна. Тэмцээний шүүгчээр Японы болон олон улсын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, олон улсын нэр хүндтэй их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.