Монгол найрагчдын шүлгээр хийсэн франц дуутай цомог Европын шилдэг 200-д багтав
Чихэнд чимэгтэй
2022-12-19
Францын "Meïkhâneh" хамтлаг өнгөрсөн 6 дугаар сард Монголын яруу найрагч Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын хоёр шүлгээр дуу хийж “Chants du dedans, chants du dehors”хэмээх цомогтоо оруулж байжээ. Тэгвэл уг цомог Европын "World music charts"-ийн шилдэг 200 альбомд багтаж, 52 дугаарт орсон байна. Мөн Английн “Podwireless” радиогийн оны шилдэг 10 цомгийн наймдугаарт шалгарчээ. Д.Урианхайн бичсэн шүлгээр тус хамтлагийн “La pierre de Mongolie”, “Üdesh” нэртэй дуунууд бүтсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.