Ц.Наранжаргал холимог тулааны мэргэжлийн холбоотой гэрээ байгуулав
Чихэнд чимэгтэй
2022-12-19
Жүдо бөхийн тамирчин Ц.Наранжаргал олон улсын холимог тулааны мэргэжлийн “Professional Fighters League” холбоотой гэрээ байгуулжээ. Насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн улсын аварга тэрбээр дотоодын “MFC” холбоонд тулалдаж чөлөөт бөхийн залуу тамирчин Д.Цогзолмааг ялж, АНУ-ыг зорьж, тулалдах эрхээ авсан юм. Тэрбээр жүдо бөхийн хасах 70 килограммын жинд өрсөлдөж, 2016 оны Риогийн олимпод оролцсон түүхтэй. Түүний гэрээ байгуулсан холимог тулааны мэргэжлийн холбооны аварга нь жүдо бөхийн хасах 78 килограммын жинд зодоглож байсан АНУ-ын Кайла Харрисон аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.