ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн сэтгүүлд Монголын тухай
Чихэнд чимэгтэй
2022-12-19
НҮБ-ын “World Heritage Convention” сэтгүүлийн 11 дүгээр сарын тусгай дугаарт манай улсын дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгуудын талаар нийтлэл гарчээ. Үүнд Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгууд, Монгол Дагуурын дархан цаазат газар багтсан байна. Монгол улс ЮНЕСКО-д бүртгэгдсэн байгалийн болон соёлын өвийн газар нутгуудаа нийтэд таниулах, өвийн хадгалалт хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого, арга хэмжээгээ танилцуулах үүргээ биелүүлж буй ажлын нэг хэсэг нь энэ ажээ. Мөн манай улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас санаачлан Монгол улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд сэтгүүлд нийтлэл гаргах болон сэтгүүлийн дэргэдэх “Google Arts” соёлын платформд материал нийлүүлэн ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.