images

Хамгийн өндөр шагналын сантай яруу найргийн наадмын шилдгүүд шалгарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-19


    “Ярууслын чуулган” монгол туургатны яруу найргийн наадмын эцсийн шатны шалгаруулалт өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Гурван үе шаттай болсон энэ наадам яруу найрагч болон сонирхогчдын дунд болсон төдийгүй АНУ, Франц, Хөх хот, Өвөр Монгол, Буриад, Тувагаас 50 оролцогч, нийт 218 найрагч өрсөлджээ. Эцсийн шатны шалгаруултад 45 яруу найрагч шүлгээ уншсанаар 21 яруу найрагч, улмаар 9 нь шалгарч үлдсэн юм. Уг есөн найрагч сүүлийн шатандаа дахин өөр шүлгээр өрсөлдөж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын залуу яруу найрагч Ж.Эдмон түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо. Дэд байр эзэлсэн "Болор цом"-ын эзэн яруу найрагч М.Амархүү есөн сая төгрөг, гуравдугаар байранд орсон П.Даваасүрэн таван сая төгрөгөөр шагнуулж, тусгай байрын зургаан яруу найрагч тус тус нэг сая төгрөгийн шагнал хүртжээ. Наадмыг Монголын маркетинг менежментийн хүрээлэн хамтран зохион байгуулсан бол shilen.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.