images

Ой тогтоолтын олон улсын мастер Монголд наймаар нэмэгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-20


Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн цахимаар энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон юм. Нийт 24 орны 500 гаруй тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан энэ тэмцээний үеэр манай улсын найман тамирчин олон улсын мастер цолны болзол хангажээ. Тэдний зургаа нь ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.