Орон нутгийн зургаан эмч судсан дотуурх оношилгоогоор мэргэшив
Чихэнд чимэгтэй
2022-12-20
Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хэнтий, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт зургаан их эмч судсан дотуурх оношилгоо эмчилгээний төрлөөр мэргэшлээ. Эдгээр эмч нар улсын III төв эмнэлгийн эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт нэг жилийн хугацаанд хамрагдаж тархи, зүрх судасны ангиографийн оношилгоо эмчилгээ хийх чадамжид суралцсан байна. Энэ онд III эмнэлэг 18 удаагийн урт, богино хугацааны ажлын байрны сургалт зохион байгуулжээ. Ингэхдээ орон нутгийн эрүүл мэндийн 15 байгууллагаас нийт 400 мэргэжилтнийг хүлээн авч дадлагажуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.