images

Монгол улс программ хангамжийн их дэлгүүртэй болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-21


     Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өчигдөр үндэсний программ хангамжийн их дэлгүүр “MINDGOLIA” системийг албан ёсоор нээжээ. Энэ систем ашиглалтад орсноор компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд худалдан авч ашиглах боломжийг нээж байгаа бөгөөд тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, мэдээллийн аюулгүй байдлын сайжруулах зэрэг давуу талтай аж. Одоогоор 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүнийг уг системд байршуулжээ. Мөн нэг сарын хугацаанд уг системийг туршихад 21 аймгийн 248 дунд сургууль 4.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий таван төрлийн системийг эргэн төлөх төлбөрийн нөхцөлтэй худалдан авсан байна. "Mindgolia” системийн нээлтэд программ хөгжүүлэгчид, хэрэглэгчид, төрийн албаныхан нийт 600 гаруй хүн оролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.