Дэлхийн шилдэг дуурийн дуулаачдын нэгээр Э.Амартүвшинг нэрлэв
Чихэнд чимэгтэй
2022-12-21
Дуурийн урлагийн шүүмж, ярилцлага, сүүлийн үеийн мэдээг хүргэдэг “Opera Wire” сайтын редакц 2022 оны шилдэг 11 дуурийн дуучны нэгээр Э.Амартүвшинг нэрлэлээ. Тус сайт жил бүр уламжлал болгон тухайн оны хамгийн шилдэг үзүүлбэрийг үзүүлсэн өсөн дэвжиж буй дуурийн урлагийн оддыг танилцуулдаг. Тэгвэл Э.Амартүвшин энэ жил Ж.Вердигийн "Риголетто", "Набукко" зэрэг хэд хэдэн дуурийн дүрийг бүтээсэн юм. Иймд "Opera Wire" түүнийг Ж.Вердигийн дууриудын дүрийг чадварлаг бүтээдэг, үеийнхээ хамгийн шилдэг баритон хоолойтнуудын нэг гэжээ. Тус сайт дуучин Э.Амартүвшингийн хамт энэ оны шилдэг дуучдаар Францын дуучин Бенжамин Бернхайм, Америкийн дуучин Ж'Най Брижес, Энтони Рот Костанцо, Клэй Хилли, Коринн Винтерс, Италийн дуучин Элеонора Буратто, Лука Салси, Их Британийн дуучин Аллан Клейтон, Британи-Итали гаралтай дуучин Фредди Де Томмазо, Польшийн дуучин Александра Курзак нарыг нэрлэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.