“The Hu” хамтлагийн АНУ-д хийсэн клип шилдгээр шалгарав
Чихэнд чимэгтэй
2022-12-21
“The Hu” хамтлагийн “This Is Mongol” дууны клипийг Их Британийн хүнд металл, рок хөгжмийн “Metal Hammer” сэтгүүлээс энэ оны шилдэг видеотой дууны нэгээр нэрлэжээ. Хамтлагийнхан бусад дууны клипээ Монголдоо хийсэн ч “This Is Mongol” дууны клипийг АНУ-ын Невада мужийн Мохаве цөлд хийсэн байна. Энэ талаар хамтлагийнхан “Arrow lords of metal” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Невадагийн Мохаве цөлд зураг авалтаа хийхэд Монголын говь цөлийг санагдуулж байсан. Зураг авалтын турш продюссер Б.Дашдондог хамт байсан учраас бидний бүтээсэн хамгийн сайхан дурсамжуудын нэг боллоо” гэжээ. Долоон сарын өмнө “Youtube” сувгаар цацсан уг дууны клипийг 4.1 сая хүн үзсэн байна. “Metal Hammer” сэтгүүл Монгол, Герман, Норвеги, Швед, Финландын металл рок хамтлагийн 10 дууны клипийг шилдгээр нэрлэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.