images

"Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" нүүрсээ цахимаар арилжина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-21


    Засгийн газар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг боловсруулан баталсан байна. Ингэснээр ирэх жил төрийн өмчит уул уурхайн компаниуд нэгдсэн цахим системд холбогдож баталгаатай, хяналттай нүүрс олборлож, тээвэрлэн экспортолж эхлэх юм. Одоогоор технологид суурьтай 10 орчим ийм бирж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөлд байгаа итгэмжлэгдсэн лаборатори, чингэлэг тээврийн терминалийг ашиглан Засгийн газрын түр журмын хүрээнд биржийн арилжаа хийх юм. Цахим биржийн арилжааны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөр тооцооны үүргийг тодорхой бүртгэх, мөн экспортын гэрээг байгуулах төлбөр тооцооны найдвартай гүйцэтгэлийг хангаж ажиллахаар компаниуд бэлтгэлээ хангаж эхэлж байгаа бөгөөд Эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой” болон "Энержи Ресурс" компани олборлож буй нүүрснийхээ 30 хувийг арилжаална.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.