“Эргэж ирэхгүй намар” киног Лос Анжелест үзүүлэв
Чихэнд чимэгтэй
2022-12-21
“Эргэж ирэхгүй намар” киноны продюсерын багийнхан энэ сарын 16-ны өдөр тусгай үзвэрээ Лос Анжелес хотын “Вэствүүд Лэндмаркц" театрт гаргажээ. Монгол улсаа төлөөлөн Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд өрсөлдөж байгаа киноныхоо тусгай үзвэрт уран бүтээлчид нь Оскарын шагналын шилдгийг шалгаруулах саналын эрхтэй болон эрхгүй гишүүдээс урьсан байна. Тэдэн дунд бидний сайн мэдэх Сандра Баллок, Киану Ривз нарын тоглосон “Spead” киноны зураглаач, Жэт Лигийн тоглосон “Romeo Must Die” киноны найруулагч, Жэки Чаны тулааны найруулагч, "Marvel" студийн тулааны найруулагч Энди Чэнг, Ази тивээс хамгийн анх Холливүүдийн кинонд тоглосон эмэгтэй жүжигчин Киюү Чинх зэрэг алдартнууд хүрэлцэн иржээ. Энэ үзвэр нь Оскарын шагналын шалгаруулалт ойртсонтой холбоотойгоор тухайн киноны талаарх мэдээлэл, шүүмжүүдийг Оскарын академийн гишүүдийн анхааралд оруулж, тэдний саналыг авахад ихээхэн ач холбогдолтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.