Ирэх онд дотооддоо 2.2 сая тонн цемент үйлдвэрлэнэ
Чихэнд чимэгтэй
2022-12-22
Энэ онд барилга угсралтын ажил эрчимтэй явагдаж, дотоодод цементийн үнэ өссөнөөр Засгийн газар импортын цементийн татварыг тэглээд байгаа билээ. 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хоёр сарын хугацаанд Монгол улс 3175 мянган долларын 37083 тонн цемент импортоор авсан байна. Цаашид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор цементийн үйлдвэрүүд ирэх онд 2.2 сая тонн цемент үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Үүний 30 орчим хувийг МАК цемент, 22 хувийг “Монцемент билдинг материал” компани үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа бол “Мөнхийн баянгал”, “Хөтлийн цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрлэлүүд өмнөх жилийнхтэй адил хэмжээтэй үйлдвэрлэл явуулах аж. Мөн шинээр ашиглалтад орж буй “Western Hold” компани 250 мянган тонныг үйлдвэрлэнэ хэмээн Барилга, хот байгуулалтын яам мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.