Өсвөрийн сурвалжлагч нар Зүүн Азийн залуучуудын наадамд ажиллана
Чихэнд чимэгтэй
2022-12-22
Улаанбаатар хотод ирэх оны наймдугаар сард Зүүн Азийн залуучуудын наадам болно. Үүнтэй холбогдуулан тус наадмыг зохион байгуулах хороо Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран “Өсвөрийн сурвалжлагчдын хөтөлбөр” зарлаж, хүүхэд залуусыг сонгон шалгаруулж эхэлжээ. Энэ нь хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд “Зүүн Азийн залуучуудын наадам ба миний дуртай спорт” нэртэй зохион бичлэгээр оролцох гэнэ. Тус шалгаруултад 14-18 насныхан оролцох бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар олон улсын түвшний уралдаан тэмцээнийг сурвалжлах, спортын сэтгүүл зүйн онол, арга зүйд суралцахаас гадна олон улсын спортын холбоодын болон тухайн орчны ерөнхий мэдлэг, мэдээлэлтэй болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.