images

Сүхбаатар аймаг: Шилдэг уншигч шалгаруулах уралдаанд 2881 хүн оролцов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-22


    Сүхбаатар аймгийн хэмжээнд шилдэг уншигчдыг шалгаруулдаг "Судар эгшиглэн" төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, шилдгүүдээ шалгаруулжээ. Энэ жилийн уралдаанд өнгөрсөн жилийнхээс 10 дахин их хүн хамрагдсан бөгөөд 2881 оролцогч 16 мянга гаруй бүтээл ирүүлсэн байна. Тус уралдаанд оролцогчид зөвхөн ном уншихаас гадна гарын доорх материал болон хаягдал ашиглан номтой холбоотой 1389 бүтээл, 1167 ширхэг номын хавчуурга хийжээ. Уралдааныг сургуулийн насны гурван ангилал, насанд хүрэгч гэсэн төрлүүдээр зохион байгуулсан байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.