images

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 90 тэрбумыг төсөвлөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-22


     Ирэх онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 90.4 тэрбум төгрөгийг төсөвлөж, залуучуудыг ажлын байранд зуучлах, тогтвортой ажиллуулах орчин нөхцлийг дээшлүүлэх ажлуудыг төлөвлөсөн талаар ХНХЯ мэдээллээ. Уг хөрөнгөөр шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна долоон хөтөлбөрийн 28 арга хэмжээг үргэлжлүүлэхэд зарцуулах аж. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны нөхцөл байдлыг харгалзаж мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэх, эрэлт ихтэй салбарт суралцагчдыг идэвхжүүлэх зэрэгт анхаарна. Мөн хөдөлмөр эрхлэлт муу залуу үе, эмэгтэйчүүдийг хөдөлмөрт зуучилж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн орчинг бүрэн сайжруулах юм.

     Энэ онд Засгийн газраас үүрэг болгосны дагуу ажил хайгч 5000 гаруй иргэнийг тохирох ажлын байранд зуучилжээ. Одоогийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд 30 гаруй мянган ажлын байр байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.