Хятадаас Монголд жимс, ногоо импортлох шинэ гарц нээгдэв
Чихэнд чимэгтэй
2022-12-22
БНХАУ Монгол улсад жимс, ногоо экспортлох шинэ гарц нээсэн талаар өчигдөр “Синьхуа” агентлаг мэдээлэв. Энэ нь ӨМӨЗО-ы Баяннуур хотоос Ганцмод боомтоор нэвтрүүлэх гарц бөгөөд эхний ээлжинд алим, тоор, улаан лооль, өргөст хэмх зэрэг 18 төрлийн 18.5 тонн шинэ жимс, ногоо ачсан машинууд тус боомтоор нэвтэрч, ачаагаа Өмнөговь аймагт буулгасан байна. Уул уурхай эрчимтэй хөгжиж, хүн ам нь хурдацтай өсч буй Өмнөговь аймагт хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр байдаг хэмээн тус агентлаг онцолжээ. Өмнө нь Хятадын жимс, ногоог дан ганц Эрээн боомтоор авч Улаанбаатар руу тээвэрлээд, тэндээс Өмнөговь аймагт хүргэдэг байсан бол өнөөдөр энэ зам даруй 1500 километрээр богиноссоноор бүтээгдэхүүний үнэ буурч, хэрэглэгчдэд илүү шинээрээ хүрэх бололцоотой болж байна хэмээн Баяннуур аймгийн боомтын захиргааны дэд дарга Лю Шяожуны хэлснийг “Синьхуа” агентлаг уламжиллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.