Жуулчдад зориулсан “Шинэ жилээр Монголд” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2022-12-22
Ирэх жилийг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг энэ сарын 25-наас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл уг хөтөлбөрт нэгдсэн есөн салбарын 176 аж ахуйн нэгж, төр, хувийн хэвшлтйнхэн өнөөдөр уулзаж мэдээллээ нэгтгэн санал хүсэлтээ хэлэлцлээ. Тус аж ахуйн нэгж, байгууллагын 728 үйлчилгээний цэгүүдээр 5-50 хүртэлх хувиар хямдрал, урамшуулал үзүүлэх юм. Мөн энэ ажлаа олон улсад идэвхтэй сурталчилж өнгөрсөн сараас эхлэн гадаадын 60 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хөтөлбөрийн мэдээ, мэдээллийг түгээж, гарын авлага, материлаа хилийн боомтууд, онгоцны буудалд тараан, жуулчдад зориулан 24 цагийн турш утасны оператор ажиллуулж байгаа бөгөөд хэрэгцээт цахим платформуудыг хөгжүүлээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.