Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэндийн төвөө өргөтгөв
Чихэнд чимэгтэй
2022-12-23
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад оржээ. Энэ өргөтгөл нь 200 ортой яаралтай тусламжийн тасаг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хэвтэн эмчлүүлэх тасгуудтай бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэд ая тухтай орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхээс гадна шинээр 40 гаруй ажлын байр бий болгожээ. Эрүүл мэндийн төвийн найман давхар өргөтгөлийн барилга нь 2019 онд ашиглалтад орох ёстой байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас ажил саатаад байсан бөгөөд энэ онд ЭМЯ-наас нэмэлт санхүүжилт шийдвэрлэж, өчигдөр барилгын ажил дуусан ашиглалтад ороход бэлэн болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.