Автотээврийн салбарын гурван талт түншлэлийн хэлэлцээр байгуулав
Чихэнд чимэгтэй
2022-12-26
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн баасан гарагт Тээвэр, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын "Автотээвэрчдийн нэгдсэн холбоо" ТББ-тай хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Тус хэлэлцээр ирэх жилээс эхлэн гурван жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд ажил олгогч болон ажилтан, тэдгээрийн төлөөлөгчид, төрийн байгууллага хооронд түншлэл болж хөдөлмөрийн харилцааг хуулийн дагуу зохицуулахад нийцүүлж ажиллах ажээ. Хэлэлцээрт ажилтны сарын цалингийн 70-аас дээш хувь үндсэн цалин байх, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, ажилтны цалингийн үнэлгээг төрийн болон хувийн хэвшлийн салбарын ажилтнуудын дундаж цалин, инфляцын өсөлттэй уялдуулан тухай бүр индексжүүлэх заалтуудыг тусган хамтран ажиллах ажээ. Үр дүнд нь автотээврийн салбарт ажиллаж байгаа 100 гаруй мянган ажилтан, албан хаагчдын хууль ёсны эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдэх давуу талтай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.