images

Ямаан усны дурсгалын судалгаа оны шилдгээр шалгарав

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-12-26


     Монголын археологичдын холбоо 2022 оны тайлангийн хурлаа хийж, өнгөрч буй жилийн шилдэг таван судалгааг шалгаруулжээ. Хоёр өдөр үргэлжилсэн хуралд хэвлэгдсэн 70 гаруй, хэлэлцүүлсэн 50 гаран тайлан илтгэлээс дараах судалгааг шалгаруулсан байна. Үүнд:

1. Д.Хатанбаатар удирдагчтай “Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалын археологийн судалгаа”

2. А.Энхтөр удирдагчтай Монгол улс-Олон улсын Түрэг академийн хамтарсан “Номгон” төслийн 2022 оны хээрийн шинжилгээний ажлын товч үр дүн

3. Ц.Төрбат удирдагчтай Онгоны Таван толгойн 2022 оны археологийн малтлага судалгааны товч үр дүн

4. Д.Базаргүр, А.М.Хаценович удирдагчтай “Цагаан агуйн судалгаа”

5. Б.Жаргалан удирдагчтай "Археологи ба цаг уур: Харгал нуурын ёроолын тунадасны судалгаа" болон Ц.Төрбат удирдагчтай “Монгол Алтайн хадны зургийн геоархеологийн судалгаа ба дижитал сэргээлт” судалгаа шилдгээр шалгарсан байна.

    Тэргүүн байрт шалгарсан Ямаан усны дурсгалын судалгаа цаашид ч хэдэн арван жил үргэлжлэх бөгөөд Ямаан ус, зэргэлдээх Б.Явуухулан найрагчийн шүлгэнд мөнхөрсөн Тэхийн зогсоол зэрэг газруудыг Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын биологи, газар зүй, түүх, соёлын чиглэлээрх сургалтын нэгдсэн бааз, Хүннүгийн музей зэргээс бүрдсэн аялал жуулчлалын цогцолбор болгохыг аймаг, сумын удирдлага, тус аймгаас сонгогдсон гишүүн Ц.Цэрэнпунцаг нар зорьж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.