Хөлөнбуйрт монголчуудын өвлийн наадам боллоо
Чихэнд чимэгтэй
2022-12-27
Хятадын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод монгол үндэстний өвлийн наадам өнгөрсөн 22-25-ны өдрүүдэд болж өнгөрөв. Хөлөнбуйрын монголчууд сүүлийн үед зуны наадмаас гадна өвлийн наадам зохиодог болоод байгаа бөгөөд Цас мөсний баяр гэдэг өөр нэг нэртэй энэ наадам нь өнөө жил 19 дэх жилдээ болж буй нь энэ юм. Өвлийн наадмаар зуныхтай ижлээр бөхийн барилдаан, морин уралдаан, сурын харваа болохоос гадна жуулчдад зориулсан галын наадам, гэрийн найр, салют буудуулах гэх мэт олон арга хэмжээ зохиодог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.