images

Солонгосчууд Монголд өвлийн хүлэмжийн цогцолбор барихаар болжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-12-27


     Монгол улсын ХХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхүлэг өчигдөр БНСУ-ын Хөдөө аж ахуйн яамны судалгааны багийнхныг хүлээн авч, хүнсний ногооны судалгаа, хөгжүүлэлтийн төв бүхий хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулах хамтарсан төслийн талаар хэлэлцжээ. Ийм цогцолбор байгуулахад шаардлагатай судалгааны ажлыг хоёр тал Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хийж байгаа юм. Дөрвөн улирлын хүлэмжийг хөгжүүлж, орчин үеийн технологи нэвтрүүлэн хүнсний ногооны импортыг бууруулах зорилготой тус төслийн хүрээнд Монголын энэ салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд, аж ахуй эрхлэгчдийг БНСУ-д олноор сургаж, дадлагажуулахаар талууд тохиролцсон байна.           

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.