images

Монголын бүх ард түмний өвлийн спортын наадам болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-27


     XVI дахь удаагийн Монголын бүх ард түмний спортын өвлийн наадам 2023 оны 2 дугаар сарын 8-13-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр суманд болно. Энэ жилийн наадам гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трэк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан төрөлтэй бөгөөд үүнд 2006 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн тамирчид оролцох боломжтой. Наадмын удирдамжид зааснаар, оролцогч нь Монгол улсын иргэн байхаас гадна нэг оролцогч-нэг бүртгэл шаардлагыг хангасан байх ёстой. Ингэхдээ аль нэг аймаг, дүүргийн биеийн тамир, спортын газар, Зэвсэгт хүчний болон тусгай газрын хороо, их, дээд сургууль зэрэг аль нэг байгууллагын нэрийн өмнөөс харьяалал давхардуулахгүй оролцоно гэжээ. Наадмын бүртгэлийг 12 сарын 19-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 6 хүртэл цахимаар хийх гэнэ. Наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.