images

Орон даяар 400 мянган сурагчийн англи хэлний мэдлэгийг эрс дээшлүүлнэ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-12-27


     Боловсролын яам ирэх оны нэгдүгээр сараас эхлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Англи хэлний мэдлэг болон практик хэрэглээг сайжруулах энэ хөтөлбөрт нийтдээ 400 мянган хүүхэд хамрагдах бөгөөд мөн англи хэлний нийт 3000 гаруй багшийг чадавхжуулахаар тусгажээ. БСШУЯ-тай хамтран ажиллаж буй “Гүрэн” академи 17 сая ам.доллартай тэнцэхүйц  төслийг хэрэгжүүлэх гэрээг Америк-Шведийн “Astrid” компанитай үзэглэснээр энэхүү хөтөлбөр Монголд хэрэгжих боломжтой болсон хэмээн БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгджээ. 400 мянган хүүхдэд бүгдэд нь “Astrid” аппликэйшнд нэвтрэх эрх нээж өгөх бөгөөд хиймэл оюунд суурилсан технологиор дамжуулан Оксфордын контентуудыг хүүхэд багшт нарт тодорхой үе шаттай хүргэснээр багш, хүүхдийн англи хэлний мэдлэг эрс сайжирна хэмээн БСШУЯ үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.