images

2023 онд шинээр ямар гар утаснууд зах зээлд гарах вэ?

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-12-28


    Америкийн “TechRadar” технологийн сэтгүүл 2023 онд зах зээлд гарах хамгийн сонирхолтой гар утаснуудын талаар өчигдрийн дугаартаа нийтэллээ. Зах зээлд хамгийн ихээр нөлөө үзүүлэхээс гадна 2023 оны энэ салбарын чиг хандлагыг тодорхойлох гар утасны тоонд тус сэтгүүл юуны түрүүнд “Samsung Galaxy S23” утсыг нэрлэжээ. Оны эхээр худалдаанд гарахаар хүлээгдэж буй энэ утас илүү өндөр чадлын чип, 200 мегапиксель камертай байх аж. Мөн хэрэглэгчид “iPhone 15 Ultra” утсыг ихээхэн хүлээж байгаа бөгөөд ирэх жил “Apple”-ийн хамгийн сонирхол татсан утас нь энэ байх болно гэж “TechRadar” сэтгүүл үзжээ. Зах зээлд 2023 оны дундуураас хойш гарах “Samsung Galaxy Z Fold 5”, “Google”-ийн анхны эвхэгддэг “Pixel”-ийг мэргэжилтнүүд нэлээд чухалчилж байна. Улмаар “Google Pixel 8”, “Sony Xperia I V”, “Xiaomi 13 Pro”, “OnePlus 11”, “Samsung Galaxy Z Flip 5” утаснууд ирэх жил гар утасны зах зээлийг өнгөлнө гэнэ. “2022 он гар утасны зах зээлийн хувьд маш сонирхолтой жил байлаа. Гэвч технологийн үйлдвэрлэл гараа хумхиад сууна гэж байдаггүй” хэмээн тус сэтгүүл бичсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.