Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын тоглолт 21 цагт эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2022-12-31
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газраас жил бүр төв талбайд зохиодог “Мөнгөн үдэш” баярын тоглолт өнөөдөр 21 цагаас эхэлж шөнийн 12:30 хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн баярын хөтөлбөрт “Lumino”, “Татар”, “Сүнс”, “Gangbay”, “Ice Top”, “S4” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, реппер Nene, Ginjin, Mrs M, Fla, OZ болон “Тоонот” студийн уран бүтээлчид оролцох аж. Мөн “UBS”, “TV8” телевиз тоглолтыг шууд дамжуулна. Тоглолтын төгсгөлд Ерөнхийлөгчийн мэндчилгээг сонсож, он солигдох мөчид ёслолын буудлага хийснээр үйл ажиллагаа дуусч талбайн зогсоолоос 18 чиглэлд 18 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.