Багачуудад зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан товхимол гаргажээ
Чихэнд чимэгтэй
2023-01-03
ШУА-ийн эрдэмтэд хүүхэд багачуудад зориулан шинжлэх ухааны олон салбарын танин мэдэхүйн хялбаршуулсан 81 цуврал номыг 2015 оноос эрхлэн гаргаж буй. Тэгвэл 2022 он шувтрахын өмнө шинээр 14 цуврал ном хэвлүүлж нээлтээ хийсэн байна. Тодруулбал, энергийн бүтэц, хэлбэрийн тухай “Энергийн гайхамшиг ба түүний хэлбэрүүд”, хумхаа өвчний эсрэг үйлчилгээтэй ургамал болох “Нобелийн шагналт морин шарилж”, тархины ажиллах зарчимд үндэслэсэн математик загварын тухай “Гүн сургалт”, оддын ангилал, масс, дотоод бүтэц, хувьслын тухай “Од, одны хувьсал”, цахилгаан химийн аргаар эрчим хүч нөөцлөх туршлагын тухай “Эрчим хүчний нөөцлүүр”, Монгол орны цеолитын тухай “Байгалийн цеолит ба түүний хэрэглээ”, сэтгэл судлал буюу хүний зан авирын тухай “Темперамент хэв шинжийг үлгэрээр дүрслэх нь” болон “Монголчуудын цагаан сар”, “Атомын тухай ярилцъя”, “Улс төрийн соёлын тухай”, “Нефть, түүний найрлага, шинж чанар, боловсруулалт”, “Нүүрс-хар алт”, “Үгийн өвгөн утгын таяг тулмуй”, “Монгол шагайн наадгай” зэрэг бүтээлүүд туурвисан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.