images

“iPhone” утсыг Хятадаас гадна Вьетнамд үйлдвэрлэнэ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-01-03


    “Apple” компани өндөр үзүүлэлт бүхий “iPhone” утасны үйлдвэрлэлийнхээ нэг хэсгийг Вьетнам улсад шилжүүлэхээр болжээ. Мэргэжилтнүүдийн тодруулснаар 2022 онд Хятадын ковидын хоригоос болж “iPhone 14” цувралын нийлүүлэлт төлөвлөснөөс их хэмжээгээр тасалдан 78.1 саяд хүрч буурсан байна. Улмаар “Apple” компани бүх утсаа дан ганц Тайванийн “Foxconn” компанид захиалга өгч, Хятадад үйлдвэрлүүлдэг байсан бол “iPhone 14 Pro”, 14 Pro Max утасны захиалгаа Хятадын “Luxshare компанид өгөхөөр болжээ. “Luxshare” компани нь Хятадаас гадна Вьетнамд үйлдвэртэй юм. Үйлдвэрлэгч нэг орны хамаарлаас гарахын тулд “Apple” компани энэчлэн Азийн бусад оронд гарц хайж байгаа гэнэ. Хойд Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлэхийн тулд тэд хүчин чадлынхаа 30-35 хувийг Хятадаас бусад улсад төвлөрүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. 12 дугаар сарын дундуур “Foxconn” компани Энэтхэгт гар утасны үйлдвэр барихаар 500 сая долларын хөрөнгө оруулсан талаар “South China Morning Post сонин мэдээлсэн билээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.