images

Хятадад хамгийн хурдан цэнэглэгддэг утас бүтээжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-01-03


    Хятадын “Realme” компани хамгийн хурдан цэнэг авдаг утас бүтээснээ зарлалаа. “Realme GT Neo 5” хэмээх энэ утасны хурдан цэнэглэлтийн чадал нь 240 ватт бөгөөд худалдаанд нөгөөдөр гарах ажээ. Одоогоор энэ брэндийн утаснуудаас хамгийн хурдан цэнэг авдаг “GT Neo 3” загвар нь 150 ваттын чадалтай юм. Тэгвэл дэлхийн зах зээлд буй бүхий л утаснуудаас хамгийн хурдан цэнэглэгддэг утас нь өнөөдрийн байдлаар мөн Хятадын “Xiaomi” компанийн “Redmi Note 12 Explorer” утас ажээ. Энэ утасны 4300 миллиампер/ цагийн багтаамжтай батарей нь 210 ватт чадлаар ажиллаж бүрэн цэнэгээ 9 минутанд авдаг байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.