images

Герман улс Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байхаа болив

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-01-04


    Орос улс Украинд довтолсноос хойш тус улсаас байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэр худалдан авахаа зогсоох зорилт тавьсан Герман улс энэ зорилгодоо бүрэн хүрлээ. Тухайлбал 2022 оны 2 дугаар сарын 24-нөөс өмнө Герман улс байгалийн хийн нийт импортынхоо 55 хувийг Оросоос авдаг байсан бол шинэ жилийн эхний өдрөөс эхлэн энэ үзүүлэлтийг тэг болгожээ. Улмаар чулуун нүүрс 50%, газрын тос 35% байсныг мөн тэглэсэн буюу ОХУ-аас энэ төрлийн бүтээгдэхүүн цаашид огт авахгүй болсон байна. Украины дайн эхэлсний дараахан Германы Эрчим хүчний сайд Роберт Хабек “Герман улс Оросын байгалийн хийнээс хамааралтай байхаа 2024 оны дунд үе гэхэд бараг бүрэн зогсооно” хэмээн мэдэгдсэнийг германчууд өөрсдөө ч итгэл муутай хүлээж авсан юм. Улмаар тус улс 2022 оны 11 дүгээр сар гэхэд байгалийн хийн нөөцийн агуулахуудаа бүрэн дүүргэж чадсан билээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Баяр

    Нээмцүүд хэзээнээс жин тан живүүн гарууд

    2023-01-04

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.