images

Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-04


    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа. Уг тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, Оюу толгой” компани нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг Төв банканд арилжаалжээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК 1 дүгээр сарын 5-наас 12 дугаар сарын 31-нийг дуустал 588.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулсан байна. Мөн экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгосноор хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдэн гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 8 дугаар сарын валютын нөөцөөс 31 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.