Монгол Улс гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
Чихэнд чимэгтэй
2023-01-04
Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, энэ оны төлөвлөгөөг баталсан билээ. Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар 30 хүртэлх хоногоор манай улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг "Монголд зочлох жил"-ийн гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөхөөр болсноо зарлав. Эдгээр улсад Европын 32 улсаас гадна Австрали, Шинэ Зеланд улс хамаарна. Учир нь, тус улсуудын иргэд манайд хамгийн их ирдгээс гадна 2021 оны 10 дугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол улсын визийг цахимаар авдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.