images

Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх зөвлөлийн 11 гишүүн зөвхөн санал асуулга зохион байгуулах үүрэгтэй

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-04


   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тайлбар өгөхдөө “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд 163 хүн нэрээ дэвшүүлсэн. Үүнээс 30 орчим хүнийг хуулийн шаардлага хангахгүй, хугацаа хэтэрсэн үндэслэлээр хассан. Ажлын хэсгийн найман гишүүн үлдсэн 133 нэрсэд нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан эдгээр 11 хүнийг сонгосон. Уг нь 32 эмэгтэй нэрээ дэвшүүлсэн байсан ч нууц санал хураалтаар олон санал аваагүй. Ирэх долоо хоногт хяналтын зөвлөл байгуулна. Үүнд Зөвлөлдөх зөвлөлд нэрээ дэвшүүлсэн 32 эмэгтэйгээс түлхүү оруулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ 11 хүнд ямар нэг эрх мэдэл байхгүй, зөвхөн зохион байгуулах үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэйгэжээ. Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн Н.Энхболд “Нийгмийн бүх давхаргын төлөөлөл нь Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгад орно. Ингэхдээ нас, хүйс, амьдралын түвшин зэргийг оновчтой төлөөлөх иргэдийг шинжлэх ухааны аргачлалаар тодорхой болгох юм. Зөвлөлдөх зөвлөл нь улс даяар санал асуулга явуулах ажлыг зохион байгуулах бол хяналтын зөвлөл нь хяналтаа тавиад явна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.