images

Туркийн агаарын тээврээр Европ, АНУ-руу нисэх боломжтой боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-05


     Үндэсний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК болон “Turkish Airlines” компаниуд аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа. Ингэснээр “Turkish Airlines” нь “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бол “МИАТ”-ийн үйлчлүүлэгчид “Turkish Airlines” компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ руу аялах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, тус гэрээгээр Туркийн тал Улаанбаатар-Истанбул чиглэлийн TK аяллын дугаар бүхий нислэгээ манайд санал болгож үүний оронд манайх Истанбул-Улаанбаатар, Истанбул хотоос цааш Европ болон АНУ-ын 10 хотын чиглэл дэх ОМ аяллын дугаар бүхий нислэгээ Туркийн талд санал болгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.