images

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд И Ду Хүн Элчин сайд Э.Сарантогосыг хүлээн авч уулзлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-06


    БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга И Ду Хүн Элчин сайд Э.Сарантогосыг лхагва гарагт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2022 оны 11 дүгээр сарын 25-нд болсон Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны VI хуралдаанаар тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийг ярилцжээ. ​Улмаар талууд энэ онд хийх айлчлал, зөвлөлдөх уулзалтууд болон хамтын ажиллагааны гол чиглэл, төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Энэ үеэр Элчин сайд Э.Сарантогос БНСУ-ын Засгийн газраас шинэ оны босгон дээр зарласан Энэтхэг-Номхон далайн стратегийн баримт бичигт “Монгол Улстай ашигт малтмал, хөгжлийн чиглэлээр болон Зүүн хойд Азийн эрх чөлөө, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн дурдсныг нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл мөн гэж ойлгож буйгаа хэлжээ. Мөн энэ онд талуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоо улам өргөжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.