“Монголбанк” уулчин Б.Гангаамаад зориулан мөнгөн зоос гаргалаа
Чихэнд чимэгтэй
2023-01-12
Монгол улсын Төв банк дэлхийн хоёр дахь өндөр ноён оргил К2-т гарсан анхны монгол хүн болох Б.Гангаамааг зоосонд мөнхлөв. Б.Гангаамаа нэртэй энэ зоос тус банкнаас гаргаж буй энэ оны анхны зоос болж байна. 999 сорьцтой энэхүү мөнгөн зоосны жин 31.1 грамм, диаметр нь 38.61 мм, нэрлэсэн үнэ нь 300 мянган төгрөг ажээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны 3 дугаар сарын 19-нд “Монгол шуудан” компани дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн түүнд зориулан марк гаргаж байсан юм. Б.Гангаамаа одоогоос 12 жилийн өмнө буюу 2010 онд Европын ноён оргил Эльбруст гарснаар дэлхийн долоон оргилд гарах замналаа эхлүүлсэн түүхтэй. Дэлхийн хоёр дахь ноён оргил, оргилуудаас хамгийн аюултай нь гэгддэг К2 уулын оргилд тэрбээр 2018 онд гарсан билээ.
Б.Гангаамаа зоосыг "Монголбанк" олон нийтэд нээлттэй борлуулж байгаа бөгөөд сонирхсон хүмүүс энд дарж худалдан авах боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.