Энэ сард багтан шинэ автобусуудаар нийтийн тээвэрт үйлчилнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-13
Нийслэлийн нийтийн тээврийг 2024 он гэхэд бүрэн шинэчлэх зорилгын хүрээнд хоёрдугаар ээлжийн 100 автобусны 30 нь өчигдөр Улаанбаатар хотод ирлээ. Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилах ажээ. Харин үлдсэн 70 нь энэ долоо хоногт багтаж ирэхээс гадна 2 дугаар сард дахин 124 автобус орж ирнэ. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн эхний автобусууд өнгөрсөн оны 6 дугаар сард ирж байсан билээ. Тухайн үед энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20 автобус ирж үйлчилгээнд явж эхэлсэн. Харин сая ирсэн автобуснуудыг хэзээ үйлчилгээнд явуулах талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Ш.Оюумаа “Шинээр ирж буй 100 автобусанд улсын дугаар, гэрчилгээ авах, мөн карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогчийг суурилуулна. Тэгэхээр нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхлэх юм. Шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ. Мөн чиглэлийн автобусаа хүлээх хугацаа буурна” гэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.