images

Нийслэлд хог цэвэрлэх 28 машин шинээр ирлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-13


     Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч өчигдөр хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотод 2019 онд цэвэрлэгээний 17 машин оруулж ирж байсан бол гурван жилийн дараа ийнхүү 45 болгож байна. Энэхүү цэвэрлэгээний машинууд нь дөрвөн үйлчлэгчийн нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэдэг тул хот тохижилтын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тустай юм. Машинууд Хятадын “Greenhub” маркийнх бөгөөд моторын хүчин чадал, өгсүүр замаар явах хүч нь одоо ашиглаж буй машинаас илүү бөгөөд тэвшээ автоматаар буулган хог хаягдлаа асгадаг, өвөл зуны аль ч улиралд ажиллах боломжтой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.