images

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээ болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-13


       Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор өнөөдөр зохион байгуулж байна. Их цэвэрлэгээ 11:00-12:30 цагийн хооронд 90 минут үргэлжилнэ. Иймд хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй хүлээж буй юм. Мөн иргэд СӨХ-оороо дамжуулж, эсвэл сайн дураараа их цэвэрлэгээнд хамрагдах боломжтой. Харин нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 ажилтан, албан хаагч их цэвэрлэгээнд оролцоно. Мөн ирэх сард гудамж талбайн цас, мөсийг арилгах хүнд машин механизм Герман, Хятадаас ирэхийг НЗДТГ-ын албаны хүн мэдэгдлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.