images

“Coca-Cola” компани Монголыг хариуцсан захирлаараа шинэ хүн томилов

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-01-16


    Дэлхийн ундааны зах зээлийн гол тоглогч “Coca-Cola” компани Хятад болон Монгол улсыг хариуцсан захирлаараа Жиль Лэклэркийг томилжээ. Энэ нь 2020 онд тус компанид өрнөсөн стратегийн өөрчлөлтөөс хойш удирдлагын түвшинд хийсэн анхны томоохон томилгоо юм. Тэрбээр тус компанид 1998 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь “Coca-Cola”-гийн бүтээгдэхүүнийг “McDonald's” компанид нийлүүлдэг “TMD” салбар компанийг удирдаж, дэлхийн 100 гаруй орны 38 мянган ресторанд бүтээгдэхүүн нийлүүлэх бизнесийг амжилттай хөгжүүлжээ. “Coca-Cola” компанийн Хятад, Монголыг хариуцсан захирлаар өмнө нь энэтхэг гаралтай Вамси Мохан Тхати ажиллаж байв.     

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.