Лондонд болох хүндэтгэлийн тоглолтыг “Уяхан замбуу тивийн наран” дуугаар нээнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-17
Монгол, Их Британи улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус улс нь БНМАУ-ыг 1961 онд НҮБ-д элссэний дараа хөрөнгөтөн орнуудаас хамгийн анх дипломат харилцаа тогтоож байв. 60 жилийн ойн арга хэмжээний хүндэтгэлийн тоглолтыг 1 дүгээр сарын 22-нд Лондоны "Royal Institution" театрт хийхээр болсон байна. Тоглолтод АЖ А.Долгор, МУГЖ Ц.Түмэнжаргал, УГЗ, бүжигчин Ж.Мандухай, Х.Хашхүү, Ж.Мишээл, Ц.Сарнай, Б.Зоригтбаатар, Г.Солонго, Х.Энхбат нар оролцоно. Тоглолтыг “Уяхан замбуу тивийн наран” дуугаар эхлүүлж, Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь минь” аяыг морин хуур, ятга, лимбээр хөгжимдөөд, хөөмэй, ардын бүжиг, сонгодог ари тоглон “Халуун элгэн нутаг” дуугаар төгсгөх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.