images

Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нэгээр нэмэгдлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-18


     Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутгийг дамнан орших Гутайн даваа-Хөмүүл голын эх байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа Биндэр суманд өчигдрөөс албан ёсоор ажиллаж эхэллээ. Тус газрыг нутгийн иргэд болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн санал санаачилгын үр дүнд 2020 онд улсын тусгай хамгаалалтад авч, тэмдэглэгээ хийж байжээ. Энэ цогцолборт Онон голын эх, шинэсэн ой, 260 зүйлийн ургамал, түүний дотор ховор, нэн ховор ургамлууд ургадаг. Улмаар хуулийн дагуу хамгаалалтын засаг захиргааны нэгжтэй болсноор хууль бусаар алт олборлох эрсдэлгүй болжээ. Мөн тэнд ДБХС-аас байгаль хамгаалагчдад зориулсан  хяналтын байр барьж, иж бүрэн тохижуулж өгснөөс гадна зэрлэг амьтдын мэдээллийн сан үүсгэх зорилгоор хөдөлгөөн мэдрэгч автомат камер байршуулан судалгаа хийж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.