Монгол дахь Энх тайвны корпусын ажилтнууд тангараг өргөв
Чихэнд чимэгтэй
2023-01-18
Монгол улс дахь АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын 31 дэх багийн гишүүд өнөөдөр Гадаад харилцааны яаманд тангараг өргөлөө. Цар тахлын улмаас Энх тайвны корпус 2021 онд Монгол дахь үйл ажиллагаагаа түр зогсоож, сайн дурын ажилтнуудаа нутаг буцаасан бөгөөд ийнхүү хоёр жилийн дараа манайд эргэн ирж, ажилтнуудаа 3 сарын турш монгол хэлний бэлтгэл, сургалтад хамруулснаар үйл ажиллагааг ийнхүү сэргээж байна. Монгол улсын Засгийн газар Энх тайвны корпусын шугамаар англи хэлний боловсрол, англи хэлний сайн дурын багш нарыг урьж ажиллуулахыг иэхээхэн сонирхож байгаа юм. Энэ удаагийн ээлжийн сайн дурын ажилтнууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах ажээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Энх тайвны корпусын 1500 гаруй сайн дурын ажилтан манай улсын өнцөг булан бүрд хүрч ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, Монголын соёл, ахуйг өөрийн эх орондоо сурталчлан таниулах болон монголчуудын нийгмийн хөгжил, англи хэлний боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. 1961 онд байгуулагдсан Энх тайвны корпус 60 жилийн хугацаанд дэлхийн 144 оронд 240 мянган сайн дурын ажилтнаа илгээн ажиллуулсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.