images

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Элчин сайдтай уулзав

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-01-23


     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү-г өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн нийтлэг үнэт зүйлстэй, манай улсын гуравдагч хөрш, ойр дотнын түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэжээ. Мөн хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэдийн солилцоог дэмжиж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэж буйг илэрхийлжээ. Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол улсад  байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хоорондын бодит хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд түлхүү анхаарч ажиллахаар ярилцсан байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.