images

Наян нэг бууж, наян нэг морддог нарсүмбэ тоглоом

Б.Бадамзул

Муугийн ёс биш

2022-10-11


     Монголын уламжлалт нэгэн тоглоомын тухай домгийг Увс аймгийн өндөр настан Т.Намсрай ийн хуучлав.            

    Хүн насан эцэс болж бурхан болохоор Эрлэг Номун хан “Чи ямар сайн үйл хийсэн бэ” гэж шүүдэг. Тэгээд буруу юм хийснийг нь доод там руу явуулна. Тэнд очихоор гэмт хэрэгт ял оноодог шиг нэг, гурав, тав гээд хугацаа өгдөг юм. Тэр хугацаанд байж нүгэл хилэнцээ арилгаарай гэсэн үг. Тэгэхдээ хаалгыг нь ийм тамын цоож (нарсүмбэ) гэгчээр цоожилдог гэнэ. Манай өвөг дээдэс үүнийг нь мэдэх учраас тэр цоожийг дуурайлган нарсүмбэ гэдэг тоглоом хийгээд үр хүүхдүүддээ өвлүүлжээ. Энэ нь “Ямар шийтгэл байна, тэрийг миний хүүхдүүд даваад гарцгаа” гэж байгаа хэрэг юм. Ийм домогтой тоглоом доо. Бүр сайн хэлбэл наян нэг бууж, наян нэг морддог нарсүмбэ гэдэг. Нэг төлөг гаргахад л наян нэг бууж, наян нэг мордоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.